Захиалгын гэрэл

448,000₮
Богино тайлбар
Нийт 5 гэрэлтэй Гинжний хэмжээ 60 см (Гинжний уртыг хүссэн хэмжээгээрээ багасгаж болно) Гэрлийн өндөр 60 см Гэрлийн диаметр 84 см
Бүтээгдэхүүний код:1006

1. Онлайн захиалга хийх ерөнхий нөхцөл та сайтар уншиж танилцаад захиалгаа хийнэ үү


Энэхүү журам нь манай сайтаар дамжуулан хийгдэж буй гэрлийн бүрхүүлийн онлайн захиалгад хамаарна. Захиалга өгч, төлбөр төлсөн тохиолдолд хэрэглэгч уг журамтай бүрэн танилцаж, зөвшөөрсөнд тооцно.



2. Барааны гарал


  • Манай сайтаар захиалж буй бүх төрлийн гэрлийн бүрхүүл нь БНХАУ-аас захиалгаар ирдэг болно.



3. Захиалгын хугацаа


  • Захиалсан бараа 10–14 ажлын хоногийн дотор ирнэ.
  • Тээвэр, гааль, ложистикийн нөхцөлөөс шалтгаалан хугацаа бага зэрэг хэлбэлзэх магадлалтай.



4. Захиалгын үнэ ба карго


  • Сайт дээрх захиалгын үнэд карго (тээврийн) төлбөр ороогүй.
  • Захиалагч бараагаа хүлээн авах үедээ каргоны төлбөрийг тусад нь төлж авна.
  • Каргоны үнэ нь барааны жин, хэмжээ, тээврийн нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөнө.



5.Захиалгын үнийн нөхцөл


  • Барааны эцсийн захиалгын үнэ нь цаана (нийлүүлэгч талд) захиалга баталгаажих үед өөрчлөгдөх боломжтой.
  • Үнийн өөрчлөлт гарсан тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр захиалгыг үргэлжлүүлэх эсвэл цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.



6. Бараа хүлээн авах


  • Захиалагч дэлгүүр дээр бараагаа нээж, шалгаж хүлээн авна.
  • Барааг хүлээн авсны дараа үүссэн гэмтэл, зөрчилд дэлгүүр хариуцлага хүлээхгүй.



7. Төлбөрийн нөхцөл

  • Захиалгыг баталгаажуулахын тулд төлбөрийг 100% урьдчилж төлнө.
  • Төлбөр хийгдсэний дараа захиалгыг цуцлах боломжгүй.


8. Суурилуулалт


  • Суурилуулалт, угсралтын үйлчилгээ үнэгүй.



9. Буцаалт, солилт


  • Захиалгат бараа тул буцаах болон солих боломжгүй.
  • Захиалагч барааны загвар, материал, өнгө, хэмжээг сайтар нягталж захиална.



10. Хэмжээ, тохироо


  • Гэрлийн бүрхүүлийн диаметр, өндөр, суурийн төрөл, гэрлийн таарамжийг захиалагч өөрөө шалгана.
  • Хэмжээ буруу сонгосноос үүдсэн аливаа асуудлыг дэлгүүр хариуцахгүй.



11. Өнгөний зөрүү


  • Дэлгэцийн тохиргооноос шалтгаалан сайт дээрх зураг болон бодит барааны өнгө бага зэрэг зөрөх боломжтой.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл